01Хамрах хүрээ
Энэхүү Нууцлалын бодлого нь callgo.mn (цаашид «callgo», «бид») үйлчилгээг ашиглаж буй байгууллага (цаашид «Харилцагч») болон тухайн байгууллагын дугаар руу залгаж буй хувь хүн (цаашид «Дуудлага хийгч»)-ий хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, боловсруулж, хадгалж, хамгаалдгийг тодорхойлно.
callgo нь Харилцагчийн нэрийн өмнөөс дуудлагыг боловсруулдаг тул Дуудлага хийгчийн мэдээллийн хувьд «мэдээлэл боловсруулагч», Харилцагчийн бүртгэлийн мэдээллийн хувьд «мэдээлэл хариуцагч» болно.
02Цуглуулдаг мэдээлэл
Үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай дараах мэдээллийг цуглуулна:
- Харилцагчийн бүртгэл: байгууллагын нэр, хариуцсан ажилтны нэр, утас, и-мэйл, нэхэмжлэхийн мэдээлэл.
- Дуудлагын мэдээлэл: залгасан дугаар, огноо, хугацаа, ярианы бичлэг, автомат хөрвүүлсэн текст (transcript), AI-ийн гүйцэтгэсэн үйлдлийн тэмдэглэл.
- Харилцагчийн оруулсан мэдлэгийн сан: үйлчилгээний мэдээлэл, цагийн хуваарь, түгээмэл асуулт, захиалгын өгөгдөл.
- Техникийн мэдээлэл: IP хаяг, хөтчийн төрөл, вэб сайтын хэрэглээний статистик (cookie-оор).
03Мэдээллийг ашиглах зорилго
- Дуудлагад хариулах, захиалга бүртгэх, SMS илгээх зэрэг үйлчилгээг үзүүлэх.
- Харилцагчид дуудлагын тайлан, тэмдэглэл, бичлэгийг хүргэх.
- Үйлчилгээний чанарыг сайжруулах, алдааг илрүүлэх, аюулгүй байдлыг хангах.
- Хууль тогтоомжийн шаардлагыг биелүүлэх, нэхэмжлэх үүсгэх.
- Харилцагчийн зөвшөөрөлтэйгөөр AI загварыг тухайн Харилцагчийн мэдээлэлд тохируулан сургах. Бид нэг Харилцагчийн өгөгдлийг бусад Харилцагчийн загварт ашигладаггүй.
04Дуудлагын бичлэг ба мэдэгдэл
AI оператор дуудлагын эхэнд дуудлага бичигдэж байгааг мэдэгдэх боломжтой бөгөөд Харилцагч энэ тохиргоог өөрийн салбарын хууль тогтоомжид нийцүүлэн идэвхжүүлэх үүрэгтэй.
Дуудлага хийгч бичлэгээ устгуулах хүсэлтийг Харилцагчид эсвэл бидэнд шууд гаргаж болно.
05Хадгалалт ба аюулгүй байдал
- Бүх өгөгдөл Монгол Улсад байрлах дата төвд хадгалагдана. Энтерпрайз багцад Харилцагчийн дэд бүтцэд (on-premise) байршуулах боломжтой.
- Дамжуулалт TLS 1.2+, хадгалалт AES-256 шифрлэлтээр хамгаалагдана.
- Дуудлагын бичлэгийг үндсэн тохиргоогоор 90 хоног, тэмдэглэлийг гэрээний хугацаанд хадгална. Харилцагч хадгалах хугацааг өөрчлөх боломжтой.
- Ажилтнуудын хандалт үүргийн зарчмаар хязгаарлагдаж, бүх хандалт бүртгэгдэнэ.
07Таны эрх
- Өөрийн тухай хадгалагдсан мэдээллийг үзэх, хуулбар авах.
- Буруу мэдээллийг засуулах.
- Мэдээллээ устгуулах («мартагдах эрх»).
- Боловсруулалтыг хязгаарлах эсвэл эсэргүүцэх.
- Хүсэлтийг privacy@callgo.mn хаягаар илгээнэ; бид 14 хоногийн дотор хариулна.
09Өөрчлөлт
Энэхүү бодлогод өөрчлөлт орсон тохиолдолд шинэчилсэн огноог энэ хуудсанд тусгаж, мэдэгдэхүйц өөрчлөлтийг Харилцагчид и-мэйлээр мэдэгдэнэ.